Онон-Балжийн БЦГ-ын ХЗ, Ирвэс-5, Дадал сумын ЗДТГ-ын хамтарч хяналт шалгалт хийлээ

Онон-Балжийн БЦГ-ын ХЗ-ны дарга О.Цэндгомбын 2010 оны 03-р сарын 23–ны өдөр баталсан хамтарсан...

Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон Дадал сумын ЗДТГ-тай хамтран Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа

2010.03.31 Баян-Овоо Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2010 оны “Бүтээгдэхүүн нийлүүлэх...

Онон Балжийн БЦГ-ын Хэнтий аймгийн Дадал сумын Орчны бүсийн зөвлөлийн хуралдаан боллоо

Баян-Овоо Хэнтий аймгийн Дадал сумын төвд байрлах Онон-Балжийн сав газрын мэдээлэл сурталчилгааны...

Гурван нууранд амьдрал хайрлая

Их эзэн  Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сумын төв Баян-Овоо уулын зүүн урд бэл, Дэлүүн...

“Монгол орны бахархал - Тул загас” өдөрлөг Онон голын сав газрын сумдад зохион байгуулагдаж байна.

Цэнгэг усны хаан тул загас-Монгол орны бахархал” сэдэвт Онон голын сав газрын сумдын олон нийтэд зориулсан өдөрлөг 2013.12-9 нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн зорилго нь 2013 оны 6-р сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлал, загасчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй Монгол орны онгон байгаль, хүн ардын холч ухаан, уламжлал, зан заншлын илэрхийлэл болсон тул загасаа хамгаалах, тогтвортой ашиглах, хойч үедээ өвлүүлэн үлдээх. Энэ удаагийн өдөрлөгийг  Хурха тосгоны  урлагийн багтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. 

Зохион байгуулагчид:

1.    Хэнтий аймгийн БОАЖГазар, Ойн алба, Батширээт, Өмнөдэлгэр сумын ойн анги

2.    Онон голын сав газрын захиргаа

3.    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар, соёлын төв

4.    Хан Хэнтийн ДЦГ, Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын Захиргаад

5.    ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар.

6.    Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, сумдын нөхөрлөлийн холбоо

7.    Онон голын загасчдын клуб.

Маршрут:                   

12-р сарын 09-нд Хурхад

12-р сарын 10-11-нд Өмнөдэлгэрт

12-р сарын 12-13-нд Батширээтэт

12-р сарын 14-15-нд Биндэрт

12-р сарын 16-17-нд Баян-Адаргад

12-р сарын 18-19-нд Дадалд

12-р сарын 20-21-нд Норовлинд

12-р сарын 22-23-нд Баян-Уулд суманд

Хүлээгдэж буй үр дүн:

1.    Сумдын загас сонирхогчид, удирдлага, иргэдэд аяны үйл ажиллагаа танилцуулагдана.

2.    Онон голын загасчдын клуб 2013 оны үр дүн, 2014 оны төлөьлөгөөтэй болсон байна.

3.    Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо ТББ-ын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа суурь тавигдана.

 

Мэдээлэл бэлтгэсэн:

Г. Болортуяа

2013.12.17

 

 

 

Хар Ямаатын БНГ-ын менежмент төлөвлөгөөний эцсийн хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Хар Ямаатын БНГ-ын менежментийг 2013 оны 7-р сарын 1-нээс эхлэн 10 жилийн хугацаатайгаар хариуцан ажиллаж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд тус БНГ-ынхаа байгаль хамгааллын төлөвлөгөөг (менежментийн төлөвлөгөөг) орон нутгийн иргэдтэй хамтран боловсруулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг 2014 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумдад зохион байгууллаа. мэдээмгааллын төлөвлөгөөг орон нутгийн иргэдтэй нь хамтран боловсруулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг 2014 оны 4-р сарын 10-11нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумдад зохион байгуулж байна.мэдмээээ

 

Мэдээлэл бэлтгэсэн:

ДБХС-ын МХГ-ын

ЗБС-ын ажилтан

Г. Болортуяа

 

 

Ногоон төгөл байгуулахад “Ногоон арал” эко клубын гишүүд хувь нэмрээ орууллаа

Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ын “Ногоон арал” байгаль хамгаалах эко клубын гишүүд санаачлан 2013 оны 10дугаар сарын 15–ний өдөр 3 кг моносны үрийг газарт суулган, ногоон төгөл бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Энэхүү ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбар, ОББЦГ-ын Хамгаалалтын захиргаа,  сургуулийнхаа 9-р ангийн сурагчидтай хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээ  нь байгаль хамгаалах идэвхи оролцоог нэмэгдүүлж, эх дэлхийгээ гэсэн сэтгэлгээг төлөвшүүлэх, үрээр үрсэлгээ хийх технологийг сургах, бүс нутгийн хэмжээнд иргэн бүр нэг нахиа, нэг мод ургуулах хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, хэрэгжүүлэх зорилготойгоор цаашид үргэлжилнэ. Одоогийн байдлаар эко клубын гишүүд дараа жил тарих моносны үрээ цуглуулах ажилдаа сургуулийнхаа бүх сурагчдыг уриалан хамтран ажиллаж байна.

 

Мэдээ бэлтгэсэн:

ДБХС(WWF)-ийн МХГ-ын ЗБС-ын

ажилтан Г. Болортуяа

 

 

 

“Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо” ТББ гүйцэтгэх захиралтай боллоо

“Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийнхөө 2-р хуралдааныг зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ОГННХ ТББ-ын УЗ-ийн 19 гишүүнээс 13 төлөөлөгч оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: 1. Холбооны тэргүүний өнгөрсөн хугацааны ажлын тайлан мэдээлэл. 2. УЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрсдийн саналаар орсон өөрчлөлтийг баталгаажуулах. 3. Холбооны гүйцэтгэх захирлыг сонгох. 4. Холбооны эргэлтийн сангийн эх суурийг тавих зэрэг болно. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаа амжилттай шийдвэрлэв. УЗ-ийн гишүүд тэргүүнийг ажлаа амжилттай сайн хэрэгжүүлснийг үнэлэв. Холбооны УЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Батширээт сумын УЗ-ийн гишүүн Г.Ичинхорлоог чөлөөлж, шинээр сонгогдсон нөхөрлөлүүдийн холбооны ахлагч Д.Ундармааг УЗ-ийн гишүүнээр сонгов. Мөн Баян-Адрага сумын УЗ-ийн гишүүн Д.Мөнхтуяаг өөрийн хүсэлтээр чөлөөлж тус сумын нөхөрлөлүүдийн холбооны ахлагч Б.Оюунтуяаг УЗ-ийн гишүүнээр сонгов. “Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо” ТББ-ын Холбооны гүйцэтгэх захирлаар М.Мөнгөнцоож, Г.Бүдханд, Ч.Чинбат, Я.Нарангэрэл, Д.Шүрэнцэцэг нар нэр дэвшсэнээс Ч.Чинбат, Я.Нарангэрэл, Д.Шүрэнцэцэг нар нэрээ татаж М.Мөнгөнцоож Г.Бүдханд нар өрсөлдөн олонхийн саналаар М.Мөнгөнцоож Холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдов. Холбооны эргэлтийн сангийн суурь тавихаар нөхөрлөл бүр 100 000 төгрөгийн хувь нийлүүлэх саналыг бүх сумдын нөхөрлөлүүдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.  

Мэдээлэл бэлтгэсэн:

ДБХС-гийн МХГ-ын

Зүүн бүсийн салбарын ажилтан

Г. Болортуяа

 

Онон голын сав газрын Эмэгтэйчүүдийн 4-р чуулга уулзалт, “Нөхөрлөл хөгжил- 2013” наадам амжилттай боллоо

 

Ямар ч ажлыг хамтын хүчээр хийвэл үр дүнд хүрэх магадлал их байдаг. Тэгвэл хамтарч  ажиллах, улмаар байгалиа хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэхийн давуу талыг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүд жинхэнэ ёсоор нь харуулж  байна. Нөхөрлөлүүд юу хийж бүтээсэн, цаашид хэрхэх, туршлагаа солилцох гол цугларалт нь “Нөхөрлөл хөгжил” наадам байдаг. Энэ жилийн Онон голын сав газрын “Нөхөрлөл-хөгжил-2013” наадам Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн 4-р чуулга уулзалтыг хамтруулан энэ аравдугаар сарын 11-13-нд Хэнтий аймгийн Батширээт суманд амжилттай зохион байгууллаа.


 


 

Мэдээ бэлтгэсэн:

ДБХС(WWF)-ийн МХГ-ын

Зүүн бүсийн салбарын ажилтан

Г.Болортуяа

2013.10.18

 

Онон-Балж голын сибирь тул загасны улирлын шилжилт хөдөлгөөн, популяцийн тоо толгой, тархацын судалгаа хийгдэж байна

Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн БЦГ, Холбооны бүгд найрамдах Герман улсын Магдебург дахь байгаль хамгааллын Хелмхолц-Хүрээлэн буй орчны судалгааны төвийн судлаачид, Монгол улсын агнуур зохион байгуулалтын “Хишиг амьтан” ХХК, Онон голын загасчдын клубүүд хамтран Онон, Балж голуудад сибирь тул загас (Hucho taimen Pallas, 1778)-ны улирлын шилжилт хөдөлгөөн, популяцийн тоо толгой,тархцын судалгааг хийж байна.

Дэлгэрэнгүй...

Онон-Балжийн БЦГ-т биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ

Биотехникийн арга хэмжээг Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсгийнДадал, Биндэр, Баян-Адрага сумдыннутаг Хөтөлж, Нарийн хадтай, Тасархай улаан, Ар горхи,Тошинт, Шувуут, Сөөгтэй, Баянхаан, Буурал, Бугат, Хүрхрээ зэрэг газрууд,Онон-Балжийн БЦГ-ын “Б” хэсгийн Дадал, Норовлин сумдыннутаг Жигэн, Түмэнцогт, Халзан гурт зэрэг ойт хээрийн бүсийг хамруулан Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, хилийн застав, нутгийн иргэдийг оролцуулан 08 дугаар сарын28-09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэгжүүллээ.


 

Биотехникийн арга хэмжээг  Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсгийнДадал, Биндэр, Баян-Адрага сумдыннутаг Хөтөлж, Нарийн хадтай, Тасархай улаан, Ар горхи, Тошинт, Шувуут, Сөөгтэй, Баянхаан, Буурал, Бугат, Хүрхрээ зэрэг газрууд, Онон-Балжийн БЦГ-ын “Б” хэсгийн Дадал, Норовлин сумдыннутаг Жигэн, Түмэнцогт, Халзан гурт зэрэг ойт хээрийн бүсийг хамруулан Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч,  хилийн застав, нутгийн иргэдийг оролцуулан 08 дугаар сарын 28-09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэгжүүллээ. Уг арга  хэмжээг Оросын холбооны улсын хилийн дагуу зэрлэг амьтдыг байршуулах, нутагшуулах, Монгол улсын хилийн дотогш зэрлэг амьтдыг татах зорилготой. энэхүү ажлын хүрээнд хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих зэрэг ажлуудыг хийв. Мөн Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсэг дэх Дадал сумын 10 газар, Биндэр сумын 5  газар, Баян-Адрага сумын 3 газар, “Б” хэсэг дэх Дадал сумын 3 газар, Норовлин сумын 2 газрын нийт 4 га талбайд хужир мараа  сэргээн мараажуулж, 3 тн лаг шүү, бор давс бэлтгэн тавьсан. Мөн “А” хэсгийн Дадал сумын 5 газарт 30 бухал өвс, Биндэр сумын 3 газарт 15 бухал өвс, Баян-Адрага сумын 2 газарт 10 бухал өвс хадаж бэлтгэж, Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсгийн Дадал сумын 2 газарт Зэрлэг гахайд зориулж 200 кг улаан буудай тавив.

Дээрх ажлын үр дүнгийн судалгааu энэ 09 дүгээр сард багтаан хийх юм байна.

 

 

Мэдээлэл бэлтгэсэн:

Г. Болортуяа

2013.09.27

ОББЦГ-ын Хамгаалалтын захиргаа Дадал сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран мэдээлэл, сурталчилгааны аян зохион байгуулж байна

 

Онон-Балжийн БЦГ-ын үнэ цэнэ, үр ашгийг нэмэгдүүлэх ”Халиун Буга, мөнхө ногоон нарhан хүн зонтоёо хамтдаа байдаг нютагни” сэдэвт сурталчилгааны ажлын хүрээнд 2013 оны 08-р дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын хөдөө багийн иргэдэд ОББЦГ-ын Хамгаалалтын захиргаа мэдээлэл, сурталчилгааны аян зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...

Нэвтрэх