Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх агентлаг, Ойн газраас улсын хэмжээнд ой бүхий 10 суманд хэрэ ...Read More
ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын сумдад Байгаль хамгаалах “Нүүдэлчин ...Read More
Иргэдийн өгсөн нууц мэдээллийн дагуу Онон Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Биндэр хэсгийн байга ...Read More
Дадал сумын ЗДТГ санаачлан “Далайд дусал нэмэр” цас мөсний баярыг 2012 оны 01 сарын 29 нд ААН, байгууллагуу ...Read More
Дадал сумын ЗДТГ санаачлан “Далайд дусал нэмэр” цас мөсний баярыг 2012 оны 01 сарын 29 нд ААН, байгууллагууд, нөхөрлөлүүдтэй хамтран Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг иргэдэд төлөвшүүлж тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх буюу Дунд нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Дадал сумын засаг дарга Ц. Жамсранжав, ИТХ-ын дарга Л.Ганбаяр оролцсон бөгөөд бусад байгууллагуудаас ХЦ-ийн 0287 –р анги- 35, ЗДТГ- 21, Эмнэлэг-20, Цэцэрлэг-15, ЕБСургууль- 25, Соёлын төв- 10, ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа- 5, ДБХС-ийн ЗБС-5, Цагаан булаг нөхөрлөл- 17, Балжийн мандал нөхөрлөл -12, Энх-Өндөр нөхөрлөл-4, Наран саран арал нөхөрлөл- 3, Амирлангуй нөхөрлөл- 7, Ундрамхюрхан нөхөрлөл- 4, Дэлгэрэх нөхөрлөл- 8, Шовгор нөхөрлөл- 3, иргэд -34 нийт 228 хүн хамрагдлаа. Цас мөсний баярын уралдаан тэмцээнд 8 багийн 80 хүн хурд хүч авхаалж самбаагаа сорьж оролцсноос багийн дүнгээр ХЦА-ийн баг тэргүүн байр, ЗДТГ-ын баг 2 –р байр, Цэцэрлэгийн баг 3-р байр, Эмнэлэгийн баг 4 дүгээр байр эзэллээ. Энэ жилийн цас мөсний баярыг угтан “Гурван нуур” амралтын газрын Дунд нуурын усны төвшинг нэмэгдүүлэхээр ААН, байгууллагууд, 2012 оны 01 –р сарын 26-28 нд 3
өдөр 10 машин 102 хүн ажиллаж нийт 78,2 тонн мөс зөөвөрлөсөн бол нөхөрлөлүүдээс Цагаан булаг, Балжийн мандал нөхөрлөлүүд санаачлага гарган оролцож тус бүр 5 тонн мөс буулгав.
Мэдээлэл бэлтгэсэн:
ДБХС(WWF)-гийн МХГ-ын ЗБС-ын ажилтан
Г. Болортуяа
Өнгөрсөн 2011 он-олон улсын ойн жилийн хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сумын байгууллага ААН, нөхөрлөлүүд, иргэдийн дунд цас мөсний баярыг тэмдэглэх санаачлага гарч анх удаагаа ууланд 200 гаруй хүн цуглан цасны баяр хийж байсан бол энэ онд өргөжин тэлж 2012 оны 1-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн цанын холбоо, Спорт хороо, сумын ЗДТГ болон ЕБС, 0275-р ангийн хамт олон, Баян-Дун сумын цаначдын төлөөлөлтэй хамтран аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн, баг байгууллага, нөхөрлөлүүдийн дунд цасан дээрх эмэгтэй, эрэгтэй сумо, олс таталт, чарганы уралдаан, ахмад цанчдын бооцоот уралдаан зэрэг олон сонирхолтой тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
- 14-15 насны 1 км-ын зайд эмэгтэй Баян-Уул сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч
- 14-15 насны 1 км-ын зайд эрэгтэй Баян-Уул сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч
- 16-17 насны 2 км-ын зайд эмэгтэй Баян-Уул сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч 16-17 насны 2 км-ын зайд эрэгтэй Баян-Уул сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч
- Багуудын дундах уралдааан тэмцээнд 0275-р ангийн хамт олон тус тус тэргүүн байр эзлэн энэ оны аваргуудаа тодруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийн эзэд боллоо.
Мөн ахмад, залуу тамирчдын дунд бооцоот 1 км-ын зайд уралдаан зохион байгуулсан нь ихээхэн хөгжөөнтэй , өрсөлдөөнтэй арга хэмжээ боллоо. Уг тэмцээнд ахмад тамирчин 1-р зэрэгтэй Б.Ширнэндорж түрүүлж үзэгч болон залуу тамирчидад цанын спортын гайхамшиг,арга техник, хурд хүч тэвчээр хатуужлын ид хавийг харуулж түрүүлэн үзэгч олноо баясгалаа.
Цасны баярт Дорнод аймгийн ЗД-ын зөвлөх Х. Баярхүү, Спорт хорооны дарга Чимэддорж, сумын ЗД Т.Амгалан, Хурлын дарга Н.Мөнхжаргал, 0275-р ангийн дарга хурандаа Ганболд, Аймгийн цанын холбооны дарга Ч.Лхагваа нарын хүмүүс оролцож нийт 300 гаруй хүн үзэж сонирхсон нь өнгөрсөн оныхоос илүү их оролцогчидтой байлаа.
Тус сум нь аймгийнхаа хэмжээнд хамгийн олон спортын мастер, 1-3 зэрэгтэй тамирчин төрүүлсэн цанын спортоор аймаг, улсдаа алдартай сум юм. 1987 оноос хойш тасраад байсан энэхүү спорт ийнхүү дахин сэргэн хөгжих суурь нь тавигдаж байна гэж үзэгч олон сайшаан дүгнэн ярилцаж байв.
Мэдээ бэлтгэсэн:
Дорнод аймгийн Баян-Уул сумын төслийн зохицуулагч
Ж.Дорж
ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын сумдад Байгаль хамгаалах “Нүүдэлчин хайрцаг”-ийг ард иргэдийн байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, хүмүүсийн байгальд хандах чиг хандлагыг өөрчлөх, байгаль хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөөгийн сургууль, болоод иргэдийг заах арга зүй, сургалтын материалаар хангах, байгальд хайртай монголын хойч үеийнхнийг бэлтгэх зорилгоор аялуулж байгаа билээ. Энэ удаа Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-д аялж сургуулийн сурагчид байгаль орчны талаарх мэдлэгийг маш хөгжилтэй байдлаар, тоглоомын болон олон янзын сургалтын аргыг ашигласан хөтөлбөрт хичээлээр судалж байна.
Нүүдэлчин хайрцгийн амьтад цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаанд уригдан зочилсон нь хүүхэд бүхнийг хөгжөөсөн сайхан үйл явдал боллоо.
Мөн ангиуд хичээлийн хөтөлбөрийн онцлогт тулгуурлан танхимд болон танхимын бус хэлбэрээр орон нутгийн ан амьтдыг ажиглах аялал
зохиох, амьтдын мөр гаргах, түүнийг жинхэнэ байгалийн амьтдын мөртэй харьцуулах зэргээр үр дүнтэй ашиглаж байна.
Мэдээлэл бэлтгэсэн:
ДБХС(WWF)-ийн МХГ-ын ЗБС-ын
ажилтан Г. Болортуяа
2012.01.24
ДБХС(WWF)-гийн Многол дахь хөтөлбөрийн газрын 20 жилийн ойг тохиолдуулсан цас мөсний баярыг 2012 оны 1-р сарын 14-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн байгаль орчны нөөцийг тогтвортой хамгаалах, экологийн байгаль орчинд тулгарч буй бэрхшээлийн талаар иргэд олон нийтийн мэдлэг чадварыг дээшлүүлэх ба “Хүн байгаль хүйн холбоотой”, “Эрүүл агаар эм” гэсэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлж иргэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.
“Хүн байгаль хүйн холбоотой”, “Эрүүл агаар эм” уриатай цас мөсний баярыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Жолоочдын бүлэг, Ойн анги, “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлын бууруулах” төсөл, НАМЗХ, Соёлын төвтэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд албан байгууллага, баг, ААН, нөхөрлөлүүдээс оролцсон17 багийн 102 хүн, дэмжигч үзэгчид 200 орчим хүн нийт 300-аад
хүн 14-ны 11 цагаас 17 цаг хүртэл эрүүл агаар эм уриан дор уралдаан тэмцээнүүдэд хамрагдаж дараах байруудыг эзэллээ.
- Алтан шар зам-1 баг тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цом,
- Ахуйн үйлчилгээний баг 2-р байр, энх суварга нөхөрлөл 3-р байр
- Чандмань нөхөрлөл тусгай байр тус тус эзлэв.
Орой нь үдшийн цэнгүүний үеэр оролцогчдын зүгээс санаачлан багууд тус бүр байгаль хамгаалах сэдвээр 3 минутын дүрийн тоглолтыг үзүүлсэн нь олны талархалыг хүлээж байлаа.
Мэдээлэл бэлтгэсэн:
ДБХС(WWF)-гийн МХГ-ын
ЗБС-ын ажилтан
Г. Болортуяа
2012.01.20